Тайландын нүүр будалтын артист төрсөн өдрөөрөө өөртөө онцгой бэлэг өгөхөөр шийдсэн нь сошиал ертөнцөд олны анхаарлыг ихэд татжээ. Натсанан нэг сарын өмнө 12 нас хүрсэн бөгөөд жолоодож чадахгүй ч өөртөө тансаг зэрэглэлийн машин худалдан авчээ.

Дэлхийн хамгийн залуухан нүүр будалтын артист нь гурван настайгаасаа эхлэн нүүр будалтад дурлах болжээ. Тэрээр 7 настайдаа мэргэжлийн курст суралцаж эхэлсэн ба өөрийн арга техникийг харуулсан нүүр будалтын хичээлээ онлайнаар цацдаг нь олон мянган хүмүүсийг ур чадвараараа гайхшруулжээ. Түүний уoutube видеог доорох бичлэгээс үзээрэй.

2018 он бол түүний карьерын хувьд маш амжилттай жил байсан. Лондонгийн загварын долоо хоногт сонгогдон, BBC-ийн нэвтрүүлэгт оролцох боломж тохиожээ. Түүний инстаграм нь 40.000 дагагчтай, 282.000 youtube subscribers-тай бөгөөд Facebook-т сая гаруй дагагчтай байна.

"Өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ жил би 12 нас хүрлээ. Өдийг хүртэл би байгаа бүхэндээ талархаж ирсэн. Намайг үргэлж дагаж, урам өгч байдаг бүх хүмүүст баярлалаа. Та бүхэнд бүгдэд нь хайртай шүү. Надад өгсөн адислалуудад тань талархаж байна. Та бүхнийг ч гэсэн ивээх болтугай!”  хэмээн Facebook хуудсаараа талархалаа илэрхийлжээ.

Тэрээр үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болсноос гадна насанд хүрэгчдэд ч гэсэн урам зориг өгдөг юм.


Эх сурвалж: nextshark.com