ОХУ-ын уран гулгалтын тамирчин, 15 настай Камила Валиева Олимпын наадамд дөрвөлсөн эргэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд бичигджээ. 

Олон улсын хэвлэлүүдээр түүнийг "Газарт буусан шидэт дагина, "Ганцхан удаа төрөх авьяастан" гэх зэргээр шагшин магтацгааж байна. 

Камила Валиева багийн гулгалтын чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, дөрвөлсөн риттбергер, гурвалсан аксель гэсэн хүндрэлтэй элемент гүйцэтгэн, 104,96 оноо авчээ. Ингэснээр тэрбээр хоёрдугаар байр эзэлсэн Японы тамирчнаас даруй 30 онооны зөрүүгээр ялсан юм. 

Түүний ялалтын дараагаар ОХУ-ын уран гулгалтын багийн төрөлд ОХУ 74 оноогоор тэргүүлж, нийт медалийн чансаагаараа Оросын тамирчид олимпод тэргүүлж эхэлж байна.

 Уран гулгалтын төрлөөр ОХУ-ын тамирчдын араас АНУ (65), Японы (63) багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.