Бээжин - 2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний шагналыг хоёрдугаар сарын 8-ны орой гардуулах байсан ч хойшилжээ.

Харин өчигдөр ОХУ-ын уран гулгагчтай холбоотой допингийн асуудал үүссэн  Sports.ru мэдээлсэн байна. 

Орос, Америк зэрэг орнуудын хэвлэлүүдэд бичсэнээр энэхүү тамирчин нь ОХУ-ын уран гулгагч, 15 настай Камила Валиева байж магадгүй гэжээ. 

Дээрх мэдээллүүдээс үүдэн Камила Валиева өөрийн инстаграмын сторидоо "Цуурхлыг тараах хэрэггүй. Албан ёсны мэдэгдэл гартал хүлээ" гэж оруулсан юм.

Харин sports.ru спортын сайтад бичсэнээр "Камилагийн допингийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэрбээр зүрхний үйл ажиллагаатай холбоотой, хориотой эм бэлдмэл хэрэглэсэн байх магадлалтай" гэжээ. 

Түүнчлэн Камила өчигдөр хуваарьт бэлтгэлдээ ирээгүй нь сэжиг төрүүлж байгаа гэнэ. 

Хэрэв тамирчин допинг хэрэглэсэн нь ногтлогдвол медалийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Цаашилбал ОХУ-ын багийн хоёроос дээш тамирчнаар допинг илэрвэл багийн бүх тамирчин медалиа хурааж, тэмцээний дүнг хүчингүй болгох юм. 

Өнгөрсөн даваа гарагт Камила Валиева олимпын наадамд дөрөв эргэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болсон төдийгүй хувийн төрөлд алтан медаль авах хамгийн өндөр магадлалтай тамирчнаар нэрлэгдэж буй.