Бээжин-2022” өвлийн наадам 17 хоног үргэлжилж тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү үзүүлбэрийн арга хэмжээгээр 2026 оны өвлийн наадам болох "Милано Кортина"  хотод тугаа гардууллаа.

Тамирчидолимпын тоглолтоо дуусгахаар дэвжээнд гарах өмнө нэмэлт бодит байдлын технологийн тусламжтайгаар дэлгэцэн дээр уламжлалт "Хятадын зангилаа" хээг гаргасанюм. Энэхүү зангилаа нь "хамтдаа" байхын бэлгэдэл бөгөөд Хаалтын ёслолын эцсийн нэг удаа дэлхий дахин цугларч байгааг илэрхийлжээ.


Олимпын далбааг буулгасны дараа Бээжин хотын даргаас Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, дараа нь 2026 оны өвлийн наадмыг зохион байгуулагч Милан, Кортина д'Ампеццо хотын дарга нарт шилжүүлэв.


Дараа нь Итали улс төрийн дууллаа гайхалтай эгшиглүүлж, Милан Кортина 2026-д дэлхий нийтийг угтан авч буй видео бичлэгээр өөрийн байдлаа мэдэгдэв.

Олимп, Паралимпын наадмын шинэ үзэл баримтлал, илүү тогтвортой байдлыг хангах, байгаль дэлхий, орчин үеийн технологийн хөгжлийг зэрэгцүүлэн тогтвортой хөгжих үзэл санааг гол коцептаа болгох ажээ.