Өвлийн олимпын XXIV наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Шувууны үүр үндэсний цэнгэлдэх хүрээлэнд баасан гаргийн орой албан ёсоор нээлтээ хийлээ. Олон улсын олимпийн хорооноос жендэрийн эрх тэгш байдалд анхаарч эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг тэнцвэртэй оруулахыг хичээсэн талаараа мэдэгдсэн юм.

Өвлийн олимпод оролцож буй тамирчдын 55 хувь нь эрэгтэй, 45 хувь нь эмэгтэй байгаа аж.

Мөн хүний эрхийн талаасаа БНХАУ нь Уйгарт хүний эрхийг гаргаж байна хэмээн шүүмжлүүлсэн.

Үүнээс болж зарим оролцогч орнууд Хятад руу албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр орой болж өнгөрсөн Бээжин 2022 өвлийн олимпын наадмын нээлтийн арга хэмжээний үеэр олимпын бамбарыг асаасан эрэгтэй тамирчин нь Хятадын үндэсний цөөнхийн нэг төлөөлөл болох уйгар гаралтай тамирчин байсныг Бээжингээс мэдээлжээ.