ФОТО: Өвлийн Олимпын наадмын Канадын багийн дүрэмт хувцас

Х.Оргил
01 сарын 21, 2022

Канадын шигшээ багийн өвлийн олимпод өмссөн хувцас дандаа тренд болдог уламжлалтай.

Тэгвэл энэ удаа Канадын олимпын хороо спортын хувцасны Lululemon Athletica компанитай зургаан жил хамтран ажиллах болжээ.

Дэлхий даяар нийт 491 салбар дэлгүүрүүдтэй тус Lululemon брэнд Бээжин 2022 өвлийн наадамд оролцох Канадын шигшээ багийн нээлтийн болон хаалтын ёслолын парадын хувцас, мөн паралимпийн наадмын тамирчдын нээлтийн, хаалтын ёслолын хувцсыг үйлдвэрлэсэн байна.

Энэхүү хувцас нь час улаан өнгөтэй, дулаахан, нэхмэл материалтай, агаар сэлгэдэн, бактер үрждэггүй гээд олон давуу талтай. Мөн салхи ус нэвтэрдэггүй, хөнгөхөн аж. Хэрэв хэт халуун байвал гадуур хүрмээ үүргэвч шиг үүрч болдог, доторх урт хүрмийг богиносгож болдог гэнэ.



Холбоотой сэдвүүд

канад олимп ”бээжин-2022”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.