Нийслэлийн ХУД-ийн 15 дугаар сургуулийн 500 орчим хүүхэд сүрьеэ өвчнөөр өвдсөн байж болзошгүй байна.Шалтгаан нь буюу вирусны голомт нь 2016 онд сүрьеэгийн вирусээс халдварлаж байсан биеийн тамирын багш нь эрүүл хэмээн ХӨСҮТ-н бичгээр цаашид ажилласантай холбоотой аж.

Энэ талаар эцэг эхчүүд гомдол гаргасан бөгөөд 2016 оноос хойш халдварыг нууж хаасан хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Эцэг эхийн төлөөлөл: Эрүүл мэндийн сайд Сарангэрэл өөрөө манай тойргоос хамрагдсан. Тэгсэн хэрнээ энэ явдлыг нууж мэдсэн ч мэдээгүй юм шиг явж ирлээ. Сургуулийн захиргаа хүүхдүүдийг маань халдваргүй гэдэг. Тэгсэн хэрнээ сүрьеэгийн диспансерт хандаж эмээ тогтмол уу гэж байна.  Нэгэнт халдвар авсан юм бол тэр тэр эмийг нь ууя. Ирээдүйгээ бодох ёстой. Тэгвэл үлдсэн 1300 хүүхдэд сүрьеэ халдварлахгүй байх арга хэмжээ аваач ээ. ЭМЯ-аас боловсролын салбарт зөвлөмжөө өгөөч ээ. Хэн энэ бүхний хариуцлагыг хүлээх вэ, багш нь өөрөө халдварыг нь тараачихаад байна шүү дээ. 2016 оноос хойш 4 жил халдвар тарааж ирсэн. Харамсалтай нь одоо болтол тэр багш ажиллаж байна. Эмч нар нь халдваргүй гэдэг. Хэдхэн сарын өмнө халдваргүй байсан хүүхэд шинжилгээ өгөхөд сүрьеэ илэрчихлээ. Халдвар байгаа учраас л бүртгэгдээд байна. Ийм зүйл болчихсоээ байхад сургуулийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Бид хүүхдээ боловсролтой биш нийгмийн халдварт өвчтэй болгочихлоо шүү дээ. 529 хүүхдийн халдваргүй гэж үгүйсгээд байгаа хэрнээ яагаад сүрьеэгийн диспансерт ханд, эмээ уу гээд байгаа юм бэ? Халдваргүй бол эм уу гэж хэлэхгүй шүү дээ.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Дашдэмбэрэл:

Юуны өмнө эцэг эхчүүдээсээ хүлцэл өчиж байна. Эрүүл ахуй халдвар хамгаалалтын чиглэлээр яг одоо байцаагч нар ирж ажиллана. Гарсан дүгнэлтээр нь хаах эрсдэлтэй эсэхийг тогтооно. Өмнө нь 2 жилийн өмнө миний бие удирдсан ажлын хэсэг сүрьеэ өвчний асуудлаар хурлыг удирдаж байсан. Тухайн үед халдвар авсан ажилтныг хал гэсэн чиглэл өгсөн. Халсан юм билээ. Харин эргээд авчихсан гэсэн. Бид бүх багш нарыг шинжилгээнд хамруулж мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн. 

 26 дугаар сургуулийн захирал: 

Сүрьеэгийн халдвартай багшийг бид заавар чиглэлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Жилийн дараа ХӨСҮТ-өөс эрүүл гэсэн шинжилгээний бичигтэй ирсэн.

Эцэг эхийн оруулсан бичлэг: