Өнгөрсөн амралтын өдрүүдэд доод тал нь 154 далайн гахай /дельфин/ Шинэ Зеландын Стьюарт арлын эрэгт шидэгдсэн тухай "Radio New Zealand" радиогоор тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны үйлдвэрлэлийн менежер Рена Леппенсийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус радиогоор мэдээлснээр, бямба гарагийн орой арлын баруун хэсгийн Мейсон булангийн өмнөд эрэгт далайн гахайн хоёр сүрэг шидэгдэн гарсан байна. Энэ амьтдыг олох үед тал нь үхсэн байсан бөгөөд үлдсэнд нь нойрсуулдаг тариа хийжээ.

“Усанд нь буцааж тавьсан тохиолдолд амьд гарах магадлал үлдсэн далайн гахайнуудад харамсалтай нь маш бага байсан. Ийм шийдвэрийг гаргахад үргэлж хүнд байдаг” гэж Леппенс хэлсэн байна.

Шинэ Зеландад халим, далайн гахайнууд эрэг дээр шидэгдэх тохиолдол байнга гардаг. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог халимны төрлийн загас олноороо ийнхүү эрэг дээр шидэгддэгийн учрыг одоог хүртэл олж чадаагүй байгаа юм. Хэрэв дельфины нэг нь эрэг рүү шидэгдвэл сүргийнхэн нь туслахыг оролдсоны улмаас эцэст нь ийм зүйл болдог гэж үздэг байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/RIA Novosti/