Б.Баясгалан
10 сарын 01, 2018
БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ.
2018-2019 оны хичээлийн жилд сурагчид дараах хуваарийн дагуу амарна.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:
1 дүгээр улирлын амралт
2 дугаар улирлын амралт
3 дугаар улирлын амралт
Зуны амралт
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:
1 дүгээр улирлын амралт
2 дугаар улирлын амралт
3 дугаар улирлын дундуур
3 дугаар улирлын амралт
Зуны амралт
ОНЦЛОГ:
-Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
-Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
-Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
-Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
-Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
-Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.