2020 онд заавал аялах ёстой орнуудын жагсаалтыг гаргажээ

Peak.mn
10 сарын 23, 2019

МОСКВА. /lenta/. 2020 онд заавал аялах ёстой орнуудын жагсаалтыг Бутаны Хаант Улс тэргүүлсэн тухай Австралийн аялал жуулчлалын “Lonely Planet” цахим хуудаснаас жил тутам гаргадаг судалгаанд дурджээ.

“Хималайн диваажингийн энэхүү өчүүхэн хэсгийн буддын шашны итгэл үнэмшил нь аялагчдад хүрээлэн буй орчинтойгоо хөг нийлүүлэн, хог хаягдлаар бохирдоогүй хиргүй тунгалаг уулын замаар аялах боломжийг олгодог” гэж “Lonely Planet”-ын шинжээчид Бутаныг тодорхойлон бичсэн байна.

Тус улсын дараагаар:

  • Англи, 
  • Умард Македони, 
  • Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших арлын Аруба улс, 
  • Өмнөд Африк дахь Эсватинигийн Хаант Улс,
  • Коста-Рика, 
  • Нидерланд, 
  • Либери, 
  • Марокко,
  • Уругвай зэрэг улсууд "Заавал аялах ёстой 10 улс"-ын тоонд багтжээ.

Үүнээс гадна, “Lonely Planet”-ын шинжээчид заавал аялах ёстой хотуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтын эхний гуравт Зальцбург, Вашингтон болон Каир хот бичигдсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.