Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 8-10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв болон энэ оны зуны улирлын онцлогийг хүргэж байна. 


Наймдугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг байна.

8 дугаар сарын агаарын температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төваймаг, Хэнтийн нийт нутгаар, Ховд, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий,Дорнодын хойд хэсгээр 70-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог. 

8 дугаар сарын нийлбэр хур тунадас Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын нутгийн өмнөд хэсгээр, Дорнод, Сүхбаатар,Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


Есдүгээр сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 6 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтайн, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-20 градус, бусад нутгаар 6-14 градус дулаан байдаг.

9 дүгээр сарын агаарын температур нийт нутгааролон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Сэлэнгийн нутгаар 30-40 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойдЗавхан, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-15 мм, бусад нутгаар 15-30 мм хур тунадас ордог.

9 дүгээр сарын нийлбэр хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. 


Аравдугаар сард


Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг,Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2-10 градус хүйтэн, Өмнөговь, Дорноговийн нутаг, Говь-Алтайн, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-8 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 3 градус дулаан байдаг.

Ирэх 10 дугаар сарын агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 3-6 мм, бусад нутгаар7-15 мм хур тунадас ордог.

10 дугаар сарын нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


2020 оны зуны улирлын онцлог 


Урьдчилсан төлөвөөс харахад 8 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй, ялангуяа 8 дугаар сард хур тунадас нь нутгийн баруун өмнөд болон нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж байгаа тул зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах магадлалтай байна. 

Мөн 9 дүгээр сард нойтон цас орж тариа, хүнсний ногоо цасанд дарагдах зэрэг байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ажиглагдаж болзошгүй. Аадар хур тунадас орсны дараа гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үер, усны аюул тохиолдож болзошгүй байгааг урьдчилан анхааруулж байна.