2020 оны наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


Баруун аймгуудын нутгаар 

/Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор/

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дунджаас дулаан 1.5-2 градус байна. Хур тунадас Увсын ихэнх, Завханы  зүүн, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Харин нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23-26 градус хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

 

Төвийн аймгуудын нутгаар 

/Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв/

Энэ сард агаарын дундаж температур Төвийн аймгуудын нийт  нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Төвийн аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үед агаарын температур өмнөх үеэсээ 2-5 градусаар сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж магадгүй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10-12 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

 

Зүүн аймгуудын нутгаар

/Хэнтий, Дорнод, Сүхбаатар/


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-5 градусаар сэрүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28-32 градус хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэнд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.


Говийн аймгуудын нутгаар 

/Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр/

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5-2 градус дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээ олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-5 градусаар сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30-35 градус хүрч хална.

Хоёрдугаар болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.


Эх сурвалж: ЦУОШГ