Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
12 сарын 20, 2025
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо боллоо.
Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга болон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Александр Козлов нар хамтран даргалж, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр зэрэг олон чиглэлээр хэлэлцэн бодит үр дүнд хүрсэн байна.

Хуралдааны үеэр шатахууны нийлүүлэлтийн асуудлыг онцгойлон авч үзэж, дээд түвшний яриа хэлэлцээрээр өмнө нь тохиролцсон асуудлын хэрэгжилтэд хүндрэл байгааг талууд хүлээн зөвшөөрчээ.
Үүнтэй холбогдуулан Оросын талын дарга А.А.Козлов комиссын хуралдаан дуусмагц эх орондоо очоод холбогдох яам, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзан, асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн тэрээр 2026 оны нэгдүгээр сард шатахууны нийлүүлэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон гэдгийг албан ёсоор онцлон хэллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.