Хүний тоо, насжилт зэрэг нь эрүүл мэндийн салбарт хамгийн их нөлөөлдөг. Хүний дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын зардал нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол үүсэх талтай. 

Автоматчилал, хиймэл оюун ухаан нь бодит шинжилгээ хийх, эмчилгээний аргачлалыг сайжруулах зэрэг чанар, үр ашгийн хувьд томоохон боломжуудыг авчирна. Харин асрагч нарын эрэлт нэмэгдэж, ооффисын туслах ажилчдын эрэлт буурах хандлагатай байна. 

Ахисан түвшний мэдээлэл технологийн чадвар, суурь дижитал чадвар, шинэ бизнес эрхлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ өндөртэй ажилчдын хувьд эрүүл мэндийн салбарт амжилт олох магадлал өндөр байна. 

Бусад салбартай харьцуулахад эрүүл мэндийн салбар нь хүний оролцоогоор хийх ажил хамгийн ихтэй салбар юм. Энэ нь өндөр настнуудыг асрахтай холбоотой байж магадгүй .

Ингээд 2030 он гэхэд эрүүл мэндийн салбарт эрэлттэй байх ажил мэргэжлүүдийг хүргэж байна.


1. Medical data manager / Эмнэлгийн датаны менежер 

Мэдээлэл технологийн өндөр мэдлэгтэй, физиологийн өгөгдлийн санг бий болгох, удирдах, эмчилгээ болон оношилгооны тоног төхөөрөмжийн програм боловсруулах мэргэжилтэн юм. Их датаны хувьсгал нь эрүүл мэндийн салбарт явагдаж буй нь их хэмжээний мэдээллийг хурдтайгаар цуглуулах, шинжлэх боломжийг эрдэмтдэд олгож байна.


2. Medical equipment designer / Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дизайнер 

Энэ нь компьютер график, дизайн, материалын шинжлэх ухаан, материалын давуу талууд, машины хэсгүүд, цахилгаан төхөөрөмжүүдэд мэргэшсэн, өндөр төсөөлөн бодох чадвартай, хүний анатоми болон физиологийг ойлгодог, материалууд болон төхөөрөмжүүдийн био нийцэлтэй танил болсон, эрүүл мэнд болон техникийн аюулгүй байдлын мэргэжилтэн юм.


3. Online doctor / Онлайн эмч 

Мэдээлэл харилцааны технологитой танил, өндөр чадвартай оношлогч бөгөөд оношуудыг онлайнаар өгөх чадвартай байна. Онош болон урьдчилан сэргийлэхэд чиглэн ажиллана. Энэ мэргэжилтнүүд нь зайнаас эрүүл мэндийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх бөгөөд хүний оношилгооны төхөөрөмж болон эрүүл мэндийн порталууд дахь мэдээллийг боловсруулж дэмжлэг үзүүлнэ. Онлайн эмнэлгийн үйлчилгээ нь аль хэдийн бодит байдал болсон бөгөөд эмч нар тун удахгүй өмсгөлөөс л өвчтөний бүхий л дата, мэдээллийг авах боломжтой болно.


4. Genetic consultant / Генетикийн зөвлөх 

Оношилгооны төвд анхдагч болон товлосон генетикийн шинжилгээ хийж, оношилгооны төхөөрөмжүүдээс дата боловсруулж, цаашдын эмчилгээнд зөвлөгөө өгнө. Генетикийн шинжилгээ нь хорт хавдрын шинжүүдийг таних, удам дамжсан өвчнүүдийг оношлох, өвчтөний метаболизмын онцлогуудыг таних, бактерид халдварын өвчнүүдийг судална.


5. Bioinformatician / Биоинформатикч 

Өвчний ерийн бус хөгжлийн үед уг гарвалыг тодорхойлж, ойлгохын тулд өвчний биохимийн процессуудын компьютер загварчлалуудыг хийнэ.


6. Medical marketing expert / Эмнэлгийн маркетингийн эксперт 

Фармакологи, эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжид судалгаа хийж, компани болон судалгааны төвүүдэд маркетингийн бодлогууд боловсруулна.


7. R&D manager in healthcare / Эрүүл мэндийн салбарын судалгаа хөгжүүлэлтийн менежер 

Судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх төвүүдийн хоорондын харилцааг бий болгож, тэдний хамтын төслүүд, хөтөлбөрүүдийг удирдана. Энэ мэргэжилтэн нь эрдэмтэд, инженерүүд, судлаачид, хөгжүүлэгчдийн оновчтой багийг бүрдүүлж, ашигтай санаануудыг ойлгож, нээхэд төвлөрч, хамтын процессуудыг удирдана.


8. Medical institution life cycledesigner / Эмнэлгийн амьдралын цикл дизайнер 

Эрүүл мэндийн байгууллагын амьдралын циклийг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Эмнэлэг нь дан ганц эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш болж, судалгаа хөгжүүлэлт, боловсрол, сургалт, шинэ технологид мэргэших нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх чухал хэсэг болж байна. Иймэрхүү боловсронгуй системийг удирдах тусгай мэргэжилтэн шаардлагатай болж буй юм.


9. Old-Age health consultant / Өндөр настны эрүүл мэндийн зөвлөх 

Социомедикал эксперүүд нь улам нэмэгдэж буй өндөр настнуудын хүн амын асуудалд тэнцвэртэй шийдлүүдийг хөгжүүлж байна. Энэ мэргэжилтэн нь хүн өөрийн амьдралын хэмнэлээ тохируулж, тохиромжтой хоолны дэглэм болон биеийн дасгалууд сонгоход тусална.


10. Molecular nutrition expert / Молекулар хоол, тэжээлийн мэргэжилтэн 

Өвчтөний генетик, физиологийн тодорхой процессуудыг шинжилж, имолекулар хоолны шинжилгээнд суурилсан тусгай хоолны дэглэмүүдийг хөгжүүлнэ.


11. Robotic prosthesis and implant designer / Робот хиймэл эрхтний дизайнер 

Амьд эдүүдтэй нийцэх орган болон хиймэл төхөөрөмжүүд хөгжүүлнэ. Энэ бол хамгийн хурдацтай хөгжиж буй салбар юм. Энэ ажлыг тусгай мэргэжлийн хүмүүс хийх бөгөө, суурилуулах мэс ажилбарыг дахин сургалтад хамрагдсан мэс засалч, эмч нар хийх юм.


12. Medical robot operator / Эмнэлгийн робот удирдагч 

Оношилгоо, эмчилгээ, мэс ажилбарын роботыг програмчлах мэргэжилтэн.


13. Personalized healthcare expert / Хувийн эрүүл мэндийн мэргэжилтэн 

Тусгай эмчилгээний төлөвлөгөө болон эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн санал болгохын тулд өвчтөний генетик түүхийг судална. Генетикийг шинжилж, чадваруудыг нь урьдчилан харснаар шаардлагатай эмчилгээнээс өмнө бусад олон өвчнөөс сэргийлэх боломжтой юм.


14. Tissue engineer / Эдийн инженер 

Технологийн процессуудыг хөгжүүлэх, эд, эрхтэн хийхэд шаардлагатай материал, нөхцөлүүдийг сонгоно. Энэ ажлын үр дүнг шилжүүлэн суулгагч мэс засалч ашиглах болно.


15. Gene therapy expert / Генийн эмчилгээний мэргэжилтэн 

Урьдчилан гаргасан хувьсагчдад тохируулан генийн програм хийнэ. Генийн эмчилгээ нь сүүлийн 10 жилд ялангуяа огцом өсч байна. Энэ аргыг гол дуу амьтад дээр туршсан боловч хүн ээр генийн эмчилгээ амжилттай нэвтрүүлсэн тохиолдлууд бас байна.


16. Bioethicist / Био ёс зүйч 

Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах, генетикийн загварчлалд оролцох эрүүл мэнд, эмнэлэг, оношилгоо, био инженерийн төвүүдэд ёс зүй, хууль эрх зүйн хүрээ хязгаар тогтоох мэргэжилтэн юм. Ахисан лабораториуд заавал био ёс зүйчийн зөвлөгөөг авна. 


"Насан туршдаа суралцахуй" номоос 

Энд дарж тус номтой танилцана уу.