Харвардын их сургуулиас дэлхийн 60 гаруй улсад “21 дүгээр зууны CEO ямар ур чадвартай байх ёстой вэ?” судалгааг хийжээ. Энэхүү судалгаанаас үзэхэд хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчид долоон голлох ур чадварыг СЕО нараас шаардсан байдаг. 

1. Манлайлалын ур чадвар болон гүйцэтгэх ур чадвар. Стратегийн төлөвлөгөөгөө гаргаад түүнийгээ гүйцэтгэх ур чадвартай байхыг хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх удирдлагаасаа хүсч байна. Мөн бизнес болон компанийхаа алсыг хардаг байхыг чухалчилжээ.

2. Стратегич сэтгэлгээ. 5-10 жилийн дараа компани хаана хүрэхийг мэддэг стратегич сэтгэлгээтэй байх чухал. Захирлууд чадвартай ажилтан хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгадаг. Харин хаанаас олоход төвлөрөх биш одоо байгаа ажилтанаа сургаж хөгжүүлэх тал дээр анхаарах нь илүү оновчтой шийдэл юм.  Мөн стратеги сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд ямар бизнест хүч сорих вэ, алдагдалтай бизнесийнхээ алийг нь хаах вэ зэрэг шийдвэрийг гаргах нь чухал.

3. Салбарын мэдлэг чадвар. Тухайн ажлыг удирдаж буй хүн салбарын талаар мэдлэг туршлага сайтай байж тухайн бизнесээ амжилттай авч явдаг. Тиймээс тухайн салбартаа амжилт гаргасан эсэх нь гол шалгуур болдог.

4. Багаар ажиллах ур чадвар. Дэлхийн шилдэг менежерүүд харилцааны ур чадварыг маш сайн эзэмшсэн байдаг.  Удирдагч хүн ганцаараа бизнесийг авч явахгүй тиймээс багаар ажиллах чадварыг хэзээ ч орхиж болохгүй.

5. Илтгэх ур чадвар. Илтгэх ур чадваргүй  удирдагч хүн хурлаа зөв удирдан авч явахгүй. Энэ нь менежментийн болон удирдлагын үүрэг, функцээ тэр бүр биелүүлж чадахгүйд хүргэдэг учраас анхаарах гол чанарын нэгд тооцогддог.

6. Өөрчлөлтийг удирдах. Бизнесийн орчин нөхцөл болон технологийн орчин байнга өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг хүлээн авч компани дээрээ хэрэгжүүлж байх үүргийг орчин үеийн захирлууд хүлээн авч ажилладаг байх хэрэгтэй.

7.     Шударга ёс зүйтэй байх. Та компанийхаа ажилчдын өмнө байдаг учраас бүх зүйл шударга, ёс зүйтэй явагдах ёстой.  Магадгүй үүнээс болж та ганц хоёр гэрээг алдаж болох ч цаашид компаниа тогтвортойгоор авч явах үндэслэл бий болно.