Хятад улсын хөгжил, ололт амжилтад онцгой хувь нэмэр оруулсан нэртэй 100 зүтгэлтэнд өөрчлөлт, нээлтийн бодлогын 40 жилийн ойг тохиолдуулан төрийн шагнал олгожээ.

Шагналыг эрдэмтэд, эдийн засагчид, төрийн болон хувийн томоохон компаниудын төлөөлөгчид, цэргийнхэн, Хятадын сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож буй хүмүүс, эмч нар, шилдэг тамирчид, зохиолчид, үлгэр жишээ хөдөлмөрчид хүртсэн байна.

Одон медаль хүртсэн хүмүүсийг дурдвал, Хятадын эм зүйч, уламжлалт анагаах ухааны салбарын мэргэжилтэн, Нобелийн шагналын эзэн Ту Юю, Alibaba Group-ыг үүсгэн байгуулагч Жэк Ма, Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма, Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний нэртэй төлөөлөгч Зян Зязи, тойрог замын нислэгийг гурван удаа үйлдсэн сансрын нисгэгч Зин Хайпэн, Хятадын цөмийн физикч Чэн Кайзя, холимог будаа тариалах салбарын мэргэжилтэн, Хятадын Инженерийн шинжлэх ухааны академийн гишүүн Юань Лунпин нар юм.

Хятадын иргэдээс гадна гадаадын 10 хүнийг шагнажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti