21 хоногийн тусгаарлалтын дараах гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг сэргээлээ

Б.Баясгалан
11 сарын 14, 2020

Өчигдөр Улсын онцгой комиссын шийдвэрээр 21 хоногийн тусгаарлалтын дараа гэртээ 14 хоног тусгаарлах шийдвэрийг дахин сэргээжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэд гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлана.

Манай улс коронавирусийн халдвар дэлхийд тархаж эхэлсэн үеэс буюу өнгөрсөн хоёрдугаар сараас гадаадад буй иргэдээ шат дараатайгаар тусгай нислэг болон Алтанбулаг, Замын-Үүд боомтоор татан авч буй. Иргэдийг ирэнгүүт нь эрэмбэлэн ангилж, сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д, бусдыг нь тусгаарлах байранд 21 хоног тусгаарлаж, тус байрнаас гарахад нь гэртээ 14 хоног ажиглалт тусгаарлалтад байх чиглэл өгч байсан ч өнгөрсөн 9 дүгээр сараас гэрийн тусгаарлалтыг цуцалсан юм.

Тэгвэл өчигдөөс гэрийн тусгаарлалтыг сэргээжээ.


Эх сурвалж: УОКШШ

Холбоотой сэдвүүд

тусгаарлах уок уокшш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.