Коллежийн оюутан ажилдаа очихын тулд шөнийн турш 22 км алхжээ. Уртаас урт зам туулсан түүнд дарга нь санаанд оромгүй бэлэг барьжээ

Уолтер Карр бол 20 настай, тэнгисийн цэрэг болох мөрөөдөлтэй нэгэн. Тэрээр нүүлгэлтийн компанид ажилд орсон ч, ажлын эхний өдрийн өмнөх орой нь түүний машин эвдэрчихэж. Гэсэн ч эргэлзэлгүй ажилдаа явахаар шийджээ. Тэрхүү шийдвэр нь алхах байлаа. 

Тэр шөнө 4 цагийн орчимд очих ёстой газартаа хүрч иржээ. Нийт 22 км алхсан нь түүний амьдралыг өөрчлөнө гэдгийг Уолтер Карр төсөөлөх ч үгүй байлаа. Шөнө ганцаараа алхаж явахад нь цагдаагийн офицерууд таарч бүх зүйл зүгээр эсэхийг лавлахад 20 настай залуу эр өөрийн түүхээ ярьжээ. Тэд түүнийг машиндаа суулган ажлын цагаас нь өмнө амттай өглөөний цайгаар дайлж нүүлгэх айлынх нь гадаа хүргэж өгөв. Уолтер болон цагдаа нарыг ирэхэд, байшингийн эзэн Женний түүний үүрэг хариуцлагынхаа төлөө хийсэн алхмын талаар сонсоод сэтгэл нь ихэд хөдлөсөн байна. 

Гэрийн эзэн энэхүү түүхийн талаар сэтгэл хөдөлгөм зурвас бичин, Уолтерт туслах GoFundMe хуудсыг бүтээжээ.  Учир нь Уолтер болон түүний ээж нь байшингаа хар салхинд алдчихаад  байсан хэрэг. Уг хуудас нь $ 2,000 олох зорилготой байсан ч одоогоор $ 34.000 орчим хандив цугларчээ. Гэхдээ залуу эр энэ мөнгөний төлөө 20 миль явахгүй нь үнэн билээ.

Ингээд дуусаагүй ээ. Уолтерийг ажилд авсан компаний эзэн түүний үйлдлийг бахдан, Уолтерын үүрэг хариуцлагатай байдлыг үнэлэн өөрийн машиныг бэлэг болгон өгсөн байна. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг.  Амьдралд бас үлгэр шиг зүйл тохиолддог л юм байна. 



Дэлгэрэнгүй мэдээллийг: Jenny Hayden Lamey | GoFundMe

https://www.boredpanda.com/walks-first-day-work-20-miles-ceo-car-walter-carr/?cexp_id=11296&cexp_var=1&_f=trending&utm_source=boredpanda&utm_medium=link&utm_campaign=organic