Орчин үеийн чиг хандлагыг даган Youtube-ийн бүтээлчдийн мөнгө олох арга нь ихэвчлэн видео тоглоом тоглох, тоглоомын талаар эргэцүүлэл хийх, спонсорлогчдын бүтээгдэхүүнээс алийг нь худалдаж авах хэрэгтэйг сануулах зэрэг бичлэгүүдийг оруулдаг.


Харин 25 настай Youtuber Ким Тай нь их хэмжээний хоол идэн, шууд бичлэг цацдаг. Өмнөд Солонгост уг үйлдлийг “mukbang” хэмээн томьёолдог. Түүний Youtube сувгийн нэр нь “Eat with Kim” буюу "Кимтэй хамт идээрэй" нэртэй. Тэрээр найман сарын турш их хэмжээний хоолыг камерийн өмнө идэн багагүй мөнгө хуримтлуулж чаджээ. 

Уг бичлэгүүд нь ихэвчлэнхоолны харшилтай эсвэл хоол худалдан авах боломжгүй хүмүүсийн анхаарлыг татдаг ба тэдэнд цадах мэдрэмжийг төрүүлдэг байна. Ким энэ талаараа "Бүх хүн ижил шалтгаанаар үздэггүй. зарим нь сам хорхойг хэрхэн цэвэрлэж байгааг харахыг хүсдэг бол зарим нь хэзээ ч амталж үзээгүй хоол хүнс ямар амттай болохыг сонирхон, сэтгэгдэлийг нь сонсохыг хүсдэг" хэмээн тайлбарлажээ. Тэрээр хоолоор дамжуулан хүмүүст хайрыг түгээх зорилготой аж.

Одоогийн байдлаар 200,000 subscribers буюу хэрэглэгчтэй болсон суваг нь 6 оронтой цалин авах боломжийг олгодог байна. Тэрээр энэхүү орлогыг брэндүүдийн зар сурталчилгаа, ивээн тэтгэгч брэндүүд болох Doordash, Pepto-Bismol нарын тусламжтайгаар олдог. 


Тэр үндэсний гоо сайхны брэндийн сошиал медиа хариуцсан бүтэн цагийн ажлаа орхин өөрийн Youtube-ийн карьерт бүрэн анхаарлаа хандуулахаар шийджээ. Энэ шийдвэр нь “маш их сэтгэл зовинуулсан, чухал шийдвэр байсан ч одоо харахад зүрх сэтгэлээ даган гаргасан шийдвэр нь зөв байсанд баярладаг” хэмээн ярьжээ.

Тэрээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн хувцасны брэндийг гаргахаар ажиллаж байгаа аж.




Эх сурвалж: nextshark.com