БНХАУ-ын Улсын гавьяаны тэмдэг болон Улсын яруу алдрын цол олгох ёслол Бээжин хотноо боллоо.

Энэ удаа 42 хүнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.Тэдний нэг нь ӨМӨЗО-ы Улаанцав хотын Дөрвөд хошууны Номгон сумын уугуул Дүгүймаа юм. Тэрбээр 1960-аад оны эхээр 19 настай байхдаа Шанхай хотын өлсгөлөнд нэрвэгдсэн 28 өнчин хүүхдийг өөр дээрээ авч, өсгөн хүмүүжүүлсэн аж

Шагнал гардуулахадаа Ши Жиньпин "Эрхэм дээд баатруудаас жинхэнэ баатрууд ялгаран гардаг. Баатар болохоор хичээгсэд үе үеийн баатрууд болдог. Түүхэн урт хугацаанд нам, улс орон баатруудыг алдаршуулан шагнахыг ихэд чухалчилсаар ирсэн юм" хэмээн хэлжээ.