Х.Оргил
02 сарын 18, 2020
Өвөрмонголын 19 уран бүтээлч хамтран хятад хэл дээр дуулсан “Хайраа түгээе” дуу энэ өдрүүдэд Хятадын нийгмийн сүлжээнд хит болж байна.
Уран бүтээлчид коронавирусийн халдвартай бүх нийтээрээ тэмцэж байгаа цаг үед хүмүүст урам итгэл өгөх зорилготойгоор энэхүү дууг бүтээсэн аж.
19 дуучин нийтийн хорио цээрийн дэглэмийн дагуу өөр өөрийн амьдран суугаа газартаа дуугаа дуулан бичүүлж цахим сүлжээг ашиглан нэгтгэжээ.
Дууг энэ дээр дарж сонсоно уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.