Хятад улс: Эмнэлгийн баг ажилтанууд зүрхний дутагдалаас болж амиа алдах гэж байсан хүүгийн амийг аврахын тулд ээлжлэн таван цагийн турш зүрхний цохилт хийжээ.

Өвчтөн найман настай Шиа Юү, зүрхний дутагдалаас болж Чанжоу мужийн хүүхдийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал улам муудахад эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж дутмаг учраас эмч нар өвчтөнийг Шангхай хотын эмнэлэг рүү шилжүүлэхийг санал болгожээ. Хүүд хүчил төрөгчөөр хангах гадны мембран эмчилгээ хэрэгтэй байсан ба энэ нь өвчтөний цусыг хүчил төрөгчөөр хангах зүрх болон уушгины үйл ажиллагааг гүйцэтгэдэг амьдралыг дэмжих систем аж. 

Түүнийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө гэнэт цусны даралт нь унаж, зүрх нь цохилохоо больсон байна. 

Хүүгийн зүрхний зүүн ховдол нь цус шахах чадвараа бараг алдсан учраас өнгөрсөн пүрэв гаригт 30 гаран эмч, сувилагч хүүгийн амийг аврахын тулд ээлжлэн зүрхний цохилт хийжээ. 

Хүүд шаардлагатай эмчилгээг залгах хүртэлх 5 цагийн хугацаанд 30.000 даралт хийсэн байна. Улмаар эмчилгээний дараа хүүгийн бие хэвийн байдалдаа орсон гэдгийг тус эмнэлгээс нь мэдээлсэн байна.