Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор Боловсролын зээлийн сангаас хүүгүй, урт хугацаатай, барьцаагүй "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгож эхлээд буй юм. 2018-2019 оны хичээлийн жилд тус зээлд 75 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнд 35-37 мянган оюутан хамрагдах боломжтой гэдгийг Боловсролын зээлийн сангаас мэдээллээ.

Тус зээлд хамрагдах хүсэлтэй их, дээд сургуульд элсэгчид ЭЕШ-ын 600-аас дээш оноотой байх, бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнуудын голч оноо 2,8 болон түүнээс дээш байвал зээлд хамрагдах боломжтой юм. 

Оюутны хөгжлийн зээлийн гол зорилго нь их, дээд сургуульд суралцах хүсэлтэй ч төлбөрийн чадамжгүй оюутнуудыг дэмжих бөгөөд тухайн оюутан хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөлтэй.

"Оюутны хөгжлийн зээл"-ийн шаардлага болон бүрдүүлэх материал

"Оюутны хөгжлийн зээл" хүсэгчийн анкет бөглөх бол Энд дарж татаж авна уу.