42 дугаар тойргийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоов

Б.Баясгалан
08 сарын 06, 2018

Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох тухай тус тогтоолд:

Монгол Улсын Их хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 102.0 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 92.0 сая төгрөгөөр тус тус тогтоосугай гэжээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.