Ц.Оюунбаатар: МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар нар нэр дэвшихээр яригдаж байна

Б.Баясгалан
08 сарын 06, 2018

УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн учир нөхөн сонгууль явуулахаар болоод буй юм. Үүнтэй холбоотойгоор намууд өнөөдөр нөхөн сонгуульд оролцох материалаа Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд ирүүлж байна.

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр СЕХ-нд материалаа хүргэж ирэх үеэрээ "МАХН улс төрийн гурван хүчний нэгийн хувьд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцохоор материалаа бүрдүүлэн СЕХ-нд хүргэж өглөө. 

Бид МАНАН-гийн бүлэглэлийн шударга бус үйл ажиллагааг сааруулах зорилгоор сонгуульд оролцоно. Өнгөрсөн 7 дугаар сарын 7-ны өдөр МАХН ээлжит бус их чуулган зохион байгуулсан. Үүний дараа бага хурлаа хийж, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох саналаа нэгтгэсэн. Өнөөдөр материалаа бүрдүүлж СЕХ-нд ирүүлсэн хамгийн анхны нам болж байна. МАХН-аас намын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар нарыг нэр дэвшүүлэхээр ярьж байна. Дахин бага чуулганаа хийж, хэнийг нэр дэвшүүлэхээ намын дүрмийн дагуу эцсийн байдлаар сонгоно" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.