Б.Баясгалан
09 сарын 05, 2018
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийнхээ үеэр "МАХН өчигдөр бага чуулганаа хуралдууллаа. Хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэлэлцэж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар иргэдийн сонгох эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, нөхөн сонгуулийг хойшлуулсан. Нөхөн сонгууль явуулах нь хууль зөрчиж байна гэж Цэцэд хандсан н.Мөнхцэцэг гэгч нь У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж байна. Тиймээс МАН сонгууль явуулахгүй гэсэн шийдвэрийг хүчээр Цэцээр гаргууллаа.
Бид бага чуулганы хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн сонгуулийг явуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоолыг Цэц түдгэлзүүлсэн нь хууль бус үйлдэл. Тиймээс УИХ яаралтай хуралдаж Хэнтий аймгийн 17 мянган иргэний төлөөллийг сонгох асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. Мөн Үндсэн хуулийн цэц болох Д.Одбаяр, Н.Чинбат нарыг шударга бус бөгөөд, хараат бус хүмүүс гэж үзлээ" хэмээн мэдээллээ.
Мөн энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Хэнтий аймгийн сонгогчдын дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийг МАН-ын захиалгаар ажилласан гэдгийг ойлгосон. МАН энэ сонгуульд МАХН-аас айж дээрх шийдвэрийг гаргуулж, сонгуулийг хийлгэхгүй байна. Цэцийн шийдвэр буруу гэж үзэж буй Хэнтий аймгийн 4000 сонгогчийн гарын үсгийг бид цуглуусан. Удахгүй энэ тоо 17 мянгад хүрэх байх гэж бодож байна. Эрх баригчид аль нэг нам, хүнийг сонгуульд оролцуулахгүй гэж хасдаг байсан бол энэ удаа бүр сонгуулийг нь хасаж байна. Бид үүнийг зүгээр хараад суухгүй" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.