НӨАТ-ын урамшууллын 2020 оны 01 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний 19.10 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2019 оны 12 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд хамрагдан, азтан болох боломжтой. 

Тохирлын супер шагнал 60 сая төгрөг.