АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд өрсөлдөнө гэж Ардчилсан намын Сенатч Элизабет Уоррен бямба гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа Массачусетт муж улсын Лоуренс хотод болсон арга хэмжээний үеэр мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, Вашингтоны засаг захиргааны хяналтыг баян чинээлэг хийгээд энэ төрлийн хүмүүстэй холбоотой хүмүүсээс авч, хамааралтай хүмүүсийнх нь гарт буцааж өгөх цаг нь ирсэн гэжээ. Тэрбээр Массачусетсын АНУ-ын Сенатад сонгогдсон анхны эмэгтэй бөгөөд жирийн ажилчин гэр бүлээс гаралтай нэгэнЭдүгээ 69 настай Э.Уоррен нь 2013 оноос хойш Сенатын танхимд Массачусетт муж улсыг төлөөлсөн ба өнгөрсөн оны 11 дүгээр сард улиран сонгогдсон билээ. 

Тэрбээр ирэх онд болох сонгуульд Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөх Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийн жагсаалтын сүүлийн хүн болж байгаа юм. Түүний хамт Калифорни муж улсын Сенатч Камала Харрис, Нью-Жерси муж улсын Сенатч Кори Букер болон Нью-Йорк муж улсын Сенатч Кирстен Гиллибренд зэрэг Сенатч уг жагсаалтад багтаж байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг