Аргын тооллын 7 дугаар сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын битүүн, Өглөгт охин одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.