Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхи хэлтсийн алба хаагчид энэ сарын 05-06-нд шилжих шөнө олон тооны үнэт эдлэл гар утаснууд хулгайлсан этгээдийг баривчилжээ.
 
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган орхон багын нутаг дэвсгэрт байрлах "Манлай-тод" захаас монет мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг илрүүлэн барьсан байна.  

Уг хэргийг нийслэл хотод орших суух хаягтай 30 орчим настай Б үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэрэгт өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан нэгэн байжээ.