Дэлхийн хамгийн өндөр настай, супер модел Кармен Делл Орефайс (Carmen Dell’Orefice) өчигдөр 90 нас хүрчээ. 

Тэрбээр 1931 оны 6 дугаар сарын 3-нд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд 15 настайгаасаа моделийн карьераа эхэлж, “Vogue”, “Harper’s Bazaar” зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байжээ.

Багаасаа урлагт дуртай байсан бөгөөд Лондонгийн урлагийн их сургуулийг дүүргэж хэд хэдэн кинонд тоглосон аж.

Өдгөө хувцас загварын салбарын хамгийн чинээлэг загвар өмсөгчийн тоонд ордог тэрбээр 1.2 сая долларын хөрөнгөтэй. 

Залуу нас, гоо сайхны нууцаа тэрбээр "Дасгал хөдөлгөөн хийж, их уншсаных" хэмээн товчхон хариулсан байдаг.

Эх сурвалж: biographygist