Англи эр хагалгаа хийлгэж, өөрийгөө Солонгос хүн гэж зарлажээ

Б.Анхилам
06 сарын 23, 2021

Түүнийг Оли Лондон гэдэг бөгөөд тэрээр 2013 оноос хойш Солонгос хүн шиг харагдахыг хичээн нийт 15 гоо сайхны мэс ажилбарт орсон ажээ. 

Тэгвэл тэрээр саяхан өөрийн YouTube хуудаснаа нон-байнэри буюу өөрийгөө бэлгийн чиг хандлагын хувьд ямар нэг ангилалд хамаарахгүй хүн мөн солонгос хүн хэмээн тодорхойлж, үүнээс цааш түүнийг “тэд, тэднийг, Солонгос хүн, Жимин” гэсэн төлөөний үгээр дурдаж байхыг хүсжээ.

Твиттер хуудаснаа тэрээр “Би Солонгос хүн гэж тодорхойлогддог... Энэ бол миний сонголт, миний шийдвэр. Энэ сонголт хэнийг ч хохироогоогүй” хэмээн бичсэн нь олон нийтээс маш их сөрөг сэтгэгдэл авчээ. Хүмүүс түүнийг ялгаварлан гадуурхах үзэлтэй нэгэн, Солонгос улсын соёлыг хүндлээгүй, нон-байнэри хүмүүсийг буруугаар сурталчилсан гэж үзжээ.

Гэсэн ч тэрээр өөрийн твийтдээ үнэнч хэвээр үлдсэн ба харин ч түүнийг өөрийгөө Солонгос хүн гэж тодорхойлоход эгдүүцэж байгаа хүмүүсийг бэлгийн цөөнхөд дургүй хүмүүс хэмээн бичсэн байна.


Эх сурвалж: UNILAD

Холбоотой сэдвүүд

bts энтертайнмент

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.