Гүрж улсын иргэн, сувилахуйн анагаахын оюутан Крис Уиллиамсон өгөрөгч долоо хоногт Коинбэйс гуйвуулгийн платформыг ашиглан 20 долларын үнэ бүхий Rocket Bunny токен худалдаж авчээ. 

Тэгвэл өнгөрөгч Мягмар гарагт тэрээр өөрийн цахим хэтэвчийг шалгахад түүний худалдаж авсан токений үнэ огцом өсөж, 20 доллар нь 1.1 их наяд долларын үнэлгээтэй болсон байхыг олж үзсэн байна.

Тийнхүү оюутан эр өөрийн азны орлогыг өөр данс руу шилжүүлэх гэж оролдсон ч түүний токен үнийн хувьд тийм ч их өсөөгүй байсныг олж мэджээ.

Учир юу гэвэл Коинбэйс платформд бага хэмжээний алдаа гарсан ба тухайн техникийн доголдолын улмаас харилцагчдынх нь цахим хэтэвчний үлдэгдэл огцом өссөн үзүүлэлттэй харагдсан хэрэг байжээ. 

Тус платформын арын албаны зүгээс платформыг засварлаж дуустал үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Харин түүний цахим хэтэвч засварын дараа хуучин байдалдаа орох юм.



Эх сурвалж: Daily Mail