Хүний бодол санаа биеэсээ үл хамааран зоргоороо ажиллах чадвартай байдаг билээ. Энэ нь биднийг ирээдүйн тухайд зовниж, өнгөрснөө дурсаж, одоо байгаа мөчдөө амьдрах боломжийг олгодоггүй. Харин mindful байна гэдэг нь өөрийн бодол санааг юу хийж байгаа, яг тухайн мөчид юу болж байгаа тэр л үйл явдал, үйл хөдлөлд өөрийн бодол санааг бүрэн зориулахыг хэлнэ.
Энэ нь хүнд байдаг л нэг чанар бөгөөд хэн бүхэн үүнийг сурч болно.
Тэгвэл оршиж буй мөчдөө санаа бодлоо бүрэн зориулахыг 3 аргаар сурч болдог:
- Суугаа, алхаа, зогсоо, хэвтээ эсвэл хөдөлгөөнт бясалгал хийх
- Өдөр бүр тодорхой завсарлага авах
- Иог болон спортын дасгал хөдөлгөөнтэй уялдуулсан бясалгал хийх
Оршиж буй мөчдөө санаа бодлоо төвлөрүүлэхийн ач тус юу вэ? Ирээдүй болоод өнгөрсний тухай санаа зовнилгүй яг одоо үйлдэж байгаа үйлдээ бодлоо төвлөрүүлэх нь стрессийг багасгаж, хийж байгаа үйлийг илүү өндөр үр дүнтэй хийхэд тусалж, өөрийн бодол санаанд юу болж байгаатай танилцаж, бусдын байгаа байдал, нөхцөлд чин сэтгэлээсээ анхаарахад тусалдаг.
Энэ маягаар бясалгах нь хүнийг өөрийн шүүмжлэлт сэтгэлгээнээс түр зуур ангижирч, байгалийн сониуч зангаа хэсэгхэн хугацаанд үлдэн хөөж, бусдад болоод өөртөө илүү дулаан, уужуу хандахад нэмэртэй.
Эх сурвалж: Mindful