Ямар нэг карьер хаанаас эхлэх үү, ямар нэг бизнес хаанаас эхлэх үү гэдэг асуулт дандаа “өөрийгөө судлахаас” эхлэдэг.

Бизнесийн байгууллага бүхэн төлөвлөлтийнхөө явцад өөрийнхөө давуу болон сул талыг тодорхойлдог. Үүнтэй адилаар хувь хүн ч гэсэн өөрийнхөө давуу болон сул талыг тодорхойлох хэрэгтэй байдаг. Өөрийгөө зөв таньж мэднэ гэдэг чиний карьер яаж хөгжих, хаанаас эхлэх, хаана очих вэ гэдэг төлөвлөгөөний хамгийн эхний алхам нь болдог.

Хувь хүнийг таньж мэдэх энэ чиглэлээр маш олон судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Судлагааны ажлуудыг уншаад үзэхээр энэ нь бүүр 70-аад оноос эхлээд л бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн байдаг. Манай улсад бол харьцангуй бага яригддаг.

Хувь хүн хэрхэн яаж өөрийгөө таньдаг вэ, өөрийгөө зөв таньснаар хэрхэн яаж ажил мэргэжлээ сонгох вэ, тэр ажил мэргэжлээ ашиглаад өөрийнхөө карьерийг хэрхэн яаж оновчтой төлөвлөж явах, эзэмшсэн ажил мэргэжил карьерийнхаа тусламжтайгаар өөрийнхөө хувийн амьдрал, санхүүгийн амьдралаа хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар би зөвлөгөө өгөхөөр бэлдээд байна.


Өөрийгөө хэрхэн яаж, ямар аргаар таньж мэдэж болох вэ?

Өөрийн хүссэн карьертаа очихын тулд хамгийн түрүүнд мэргэжлээ зөв сонгож, эзэмших ёстой. Зөв мэргэжлээ яаж сонгох вэ? Таны сонгосон мэргэжил өөрийн тань төрөлхийн зан чанарт тань тохирох уу үгүй юу гэдэг асуулт тавигддаг. Хүний нөөцийн салбарт ч гэсэн зөв хүнийг сонгож авъя гэвэл хамгийн түрүүнд яг үнэхээр сонирхлоороо энэ мэргэжлийг эзэмшсэн үү, цаашдаа ажлын байран дээр очоод дуртай ажлаа хийж байгаа учраас байнгын дур сонирхолтой байж чадах болов уу гэдгийг хамгийн түрүүнд хардаг.

Ажлын ярилцлагын үер таны хобби юу вэ, сонирхол юу вэ гээд асуухаар хүмүүс гайхаад байдаг л даа. Энэ ажил хийхэд ямар шаардлагатай вэ гэж хүмүүс гайхаж асуудаг. Гэтэл бодит байдалд үнэхээр тэр хүний хүсч байгаа ажлын байрыг ажил олгогч нар санал болгосон тохиолдолд хамгийн тогтвортой ажиллана гэж ойлгодог.

Тэгэхээр юуны түрүүнд өөрийгөө таниж мэдэх VITALS аргачлалыг танилцуулъя. Энэ нь дараах 6 үгний товчлол байгаа юм.

V — Value буюу үнэ цэнэ

Таны хувьд үнэ цэнэ гэж юу вэ тэрнийгээ тодорхойлно гэсэн үг. Би ирээдүйд ийм үнэ цэнэтэй, тийм хүн болохыг хүсч байна гэдгээ бичнэ.

I — Interest буюу сонирхол

Ажлын ярицлага дээр асуудаг таны хобби юу вэ, чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэдэг асуултын хариу чинь нөгөө нэг сонирхол. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө сонирхол хобби гэдэг зүйлсээрээ дамжуулаад хүссэн ч эс хүссэн ч тодорхой хэмжээний мэргэжил тодорхой ур чадваруудыг эзэмшиж байдаг. Тэгэхээр сонирхол дээр тулгуурласан мэргэжил сонголт маш чухал.

T — temperament буюу зан характер


A — Around the clock Activities

Эртэч шувуу юу, шар шувуу юу? Зарим хүн өглөө эрт ажиллах маш бүтээмжтэй байдаг. Зарим хүмүүс шөнө ажиллах нь хамгийн бүтээмжтэй байдаг. Тэгэхээр тухайн ажил мэргэжил өөрөө ямар цаг хугацаанд ажиллахыг шаарддаг вэ гэж. Тухайн ажил мэргэжилд хувь хүний зан төлөв таарч байгаа ч биеийн организмийн онцлог таарахгүй байх олон кейс байдаг.

L — Life mission буюу амьдралын зорилго

Зарим хүмүүсийн хувьд улс төрд өөрийгөө харуулна, зарим хүн би үнэхээр Нобелийн шагнал авахуйц зүйл бүтээнэ, зарим хүмүүс эрүүл мэндийн хувьд үнэхээр аз жаргалтай байна, олимпийн аварга болно гэдэг ч юм уу янз бүрийн зорилгууд байдаг.

S — Strength буюу давуу тал

Эдгээр 6 зүйлээ бичээд үзээрэй. Дараагийн нийтлэлүүд дээр энэ зүйлүүдээ хэрхэн яаж оновчтой тодорхойлох тухай дасгал зөвлөгөөнүүд орох болно. Тодорхой хугацааны дараа та өөрийгөө 100% мэддэг болно. Өөрийгөө таньж мэдсэн тохиолдолд ажил мэргэжил, карьерийн төлөвлөгөөгөө TA зөв гаргаж чадна.


Н.Жавхлан