Өнгөрөгч Баасан гарагт Их Британи улсын эрүүл мэндийн салбарын сайд Мэтт Хэнкок өөрийн туслах Жина Коладангелотой халуухнаар үнсэлцэж байгаа бичлэг олон нийтэд дэлгэгдэж, сайд Мэтт Хэнкок өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл сайд болоод туслах, тэд их сургуулийн найзууд бөгөөд хоёул гэр бүлтэй байсан ч тийнхүү эхнэр, нөхрөө араар нь тавьж, цар тахлын үед өөр хоёр гэр бүлээс гаралтай хүмүүс мөрдөх учиртай зай барих журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр олноос шүүмжлэл хүртээд байсан юм. 

Туслах бүсгүйн тухайд Мэтт Хэнкок өнгөрөгч онд түүнийг ажилд авч, өөрийн туслахаар томилсон ба сарын 15 мянган паундын цалинтай албан тушаал байжээ. Харамсалтай нь тэдний бичлэг олонд дэлгэгдэж, Мэтт Хэнкок албан тушаалаасаа бууснаар туслах эмэгтэй нь ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрчээ. 

Харин сайд асан Мэтт Хэнкокын эхнэр нөхрийгөө өөрийг нь араар тавьж байгаа гэж огт бодоогүй явсан бөгөөд бичлэг олонд дэлгэгдсэн өдрийн орой гэрээсээ явсан гэх яриа байгаа юм.


Эх сурвалж: The Sun