АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд заларч байх хугацаандаа Доналд Трамп хэдэн арван мянгаар тоологдох худал, ташаа, олныг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийснийг нь нэгэн хүн тоолоод амжжээ. Тийнхүү нийт 30573 тийм мэдэгдэл хийсэн гэсэн тоо ч гаргаж ирсэн байна.

Тэгвэл шүүмжлэгчид болоод баримт нягтлагчид (fact-checkers) үүнийг АНУ-ын улс төрд урьд өмнө үзэгдэж байгаагүй үлгэр дуурайлгүй хэрэг хэмээжээ. Гэсэн ч түүний ийнхүү удаа дараа худал, ташаа мэдэгдэл түгээх нь улс төрийн болоод бизнесийн байр сууриа илэрхийлж буй хэлбэр болоод амжсан юм.




Трамп бол үргэлж л дуулиан дагуулсан мэдэгдэл хийдгээрээ алдаршсан бөгөөд түүнийгээ ч няцаадгаараа танил болсон боловч 2019 оны зургаадугаар сар гэхэд олонх мэдээний агентлагууд түүний ташаа мэдэгдлүүдийг “худал яриа” гэж тодорхойлжээ. Худал яриа гэдэг нь ярьж буй хүн өөрөө худал болохыг нь мэдсээр байж хүмүүст түгээхийг хэлэх юм.

Судлаачдын хэлж байгаагаар Трамп ерөнхийлөгчийн суудлыг авснаас хойш 99 хоногийн 91 хоногт нь өдөрт дор хаяж нэг ташаа буюу олныг төөрөгдүүлэх мэдэгдэл хийж, 263 хоногт 1318 тийм мэдэгдэл хийсэн байна. 

Тийнхүү 601 хоногийн дотор тэр 5000 ташаа мэдэгдэл хийсэн бол үүнээс ердөө 226 хоногийн дараа тус тоо 10000 болжээ.


Эх сурвалж: Wikipedia