Ираны Генерал Кассим Сулейман болон цэргийн бусад дээд албан тушаалтнууд Багдадын нисэх онгоцны буудалд өнгөрсөн 1 дүгээр сард дроны дайралтад өртөн амь насаа алдсан.

Уг хэрэг явдалд Тегеран хотын Прокурор Али Алкасимер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны 30 гаруй хүмүүсийг аллага терроризмын хэрэгт буруутгасан байна.

Түүнийг баривчлан саатуулах шийдвэр гаргаж, үүндээ Интерполыг туслахыг хүссэн байна. Иран улс түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан ч үргэлжлүүлэн яллах болно гэж мэдэгдлээ.


Францын Лион хотод төвтэй Интерпол хийсэн мэдэгдэлдээ "аливаа цэрэг, шашин, улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй" гэв. Харин  Ираны хэргийг Саудын Арабаас хамаардаг АНУ-ын Элчин сайд Брайн Хук үүнийг "суртал ухуулга" хэмээн үзэж байгаагаа зарлалаа.