Үнэн хэрэгтээ Олон улсын байгаль хамгааллын нийгэмлэгээс хулсны баавгайг аль 2016 онд устах аюултай амьтдын ангиллаас гаргасан хэдий ч БНХАУ-ын зүгээс өөрсдийнх нь хичээл зүтгэлийг үнэгүйдүүлж,  хүмүүсийн тус амьтныг анхаарах анхаарлыг бууруулж байна гэсэн үндэслэлээр устах аюулд орсон амьтдын ангиллаас гаргасныг албан ёсоор нийтэд зарлаагүй аж. 

БНХАУ-ын зүгээс хулсны баавгайн тоо толгойг өсгөх ажлын хүрээнд зэрлэг байгальд амьдрах нөхцөлийг нь өргөнөөр бүрдүүлж, хулсан ойг дахин сэргээх, шинээр бий болгох ажлыг тууштай хийсэн юм.

Мөн амьтны хүрээлэнгүүд ч тус ажилд гар бие оролцож, хулсны баавгайг өсгөж, үржүүлэх тал даар ихээхэн анхаарсан байна. 

Үр дүн нь 1980-аад оны үед 1114 байсан хулсны баавгайн тоо толгой өдгөө 1800 болжээ. 

Түүнчлэн энэ сарын 7-нд болсон хурлын үеэр Хятадын байгаль орчны албанаас Төвд гөрөөс, Пийр Дэвидийн буга, Сибирийн болоод Амурын бар, Зүүн хойд Азийн ирвэс, Азийн заан, Залаат билүүс зэрэг амьтад ч тоо толгойн хувьд өсөж байгаа хэмээжээ.  Тэдгээрээс гадна Хятадын уулын муур гэж нэрлэгдсэн амьтан ч ойрын жилүүдэд хүний нүдэнд үзэгдэх болсон байна. 


Эх сурвалж: UNILAD