Дөрвөн жил тутамд Олимпын наадмыг зохион байгуулахад сексийн асуудал үргэлж ярианы сэдэв болдог. Учир нь орон орны шилдэг, залуу тамирчид өөрсдийн болоод улсынхаа нэрийг алдаршуулах их үеэрээ хоорондоо хавьтах тохиолдол бишгүй байдаг ажээ. 

Бараг л нэг реалити шоу хийчхээр хэмжээний адал явдал угтаж байдаг энэ үеийг Токио Гэймсийн зүгээс зохицуулахаар чадлаараа хичээж байгаа бөгөөд коронавирусийн халдвар ч тараачихгүй байх үүрэгтэйгээр болзошгүй олон хүчин зүйл, дарамтын дор энэ удаагийн Олимпын наадам өрнөх гэж байгаа юм. 

Тэгвэл Олимпыг зохион байгуулагчдын зүгээс “анти-секс ор”-ыг Олимп хотхонд хэрэглэхээр тохирсны хажуугаар тамирчдад бэлгэвч олгохоо ч мартаагүй байна. Харин бэлгэвчийг тарааж буй зорилгыг тайлбарлахдаа “нутагтаа авч хариад бусдыг бэлгэвч хэрэглэхэд уриалаасай” гэж хүссэн хэмээжээ. 

Харин энэхүү шийдэл, хачирхалтай агуулга бүхий бэлгэвчийн тухай сонссон хүмүүс Олимпын хотхон ийм яриа өрнөж байгаа хэмээн даажигнажээ. 

Олимпын хотхонд хоёр тамирчин таарна. 
-Сайн уу, Олимпын тамирчин минь! Чи үнэхээр дур булаам юм.
-Баярлалаа. Чи ч бас дур булаам харагдаж байна. 
-Тэгвэл чи хүмүүсийн яриад байдаг Олимпын хотхон дахь сексийг хийж үзмээр байна уу?
-Дуртайяа.
-Байзнаарай! Бид секс хийж чадахгүй юм байна. Ор маань нураад уначихна шүү дээ!
-Өө, нээрээ тийм шүү. Бас өгсөн бэлгэвчийг нь бид нутаг руугаа авч буцаад хүмүүст бэлгэвч хэрэглэхийг сануулах учиртай шүү дээ. Хэрэв бид секс хийх болбол тэр бэлгэвчийг нь хэрэглэж ч болохгүй.
-Тийм шүү. Тэгэхээр бид оргүй, бэлгэвчгүй хойно секс хийж чадахгүй.
-За яах вэ дээ, санахад муугүй л санаа байлаа.
-Тийм дээ, магадгүй дөрвөн жилийн дараа уулзвал ярьснаа хийж болох юм.
-Тэр хүртэл баяртай!

Ийм л яриа өрнөөд дуусах юм гэнэ шүү.


Эх сурвалж: Dead Spin