Б.Баясгалан
11 сарын 19, 2020
Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтал болсон нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ Зургаан хүн эдгэрсэн.
Дотоодын голомтуудыг тодруулбал,
Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 518 боллоо. Үүнээс 335 нь эдгэрснээс сувиллын ажиглалтад 23, гэрийн ажиглалтад 2 хүн байна. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. 7 хүн нутаг буцсан.
ХӨСҮТ-д батлагдсан 176 тохиолдол эмчлэгдэж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, 37 хүн хүндэвтэр, 140 хүн хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 182 хүн ажиглалт тандалт эмчилгээнд байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.