Б.Баясгалан
11 сарын 13, 2020
Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 оны 11 дүгээр сарын 12-нд нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Тэдний 6-гаас коронавирус илэрсэн. 1024 хүнээс коронавирус илрээгүй.
Илэрсэн тохиолдлуудыг тодруулбал,
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн.
- Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус илэрсэн. /74 настай эмэгтэй, түүний ойрын 2 хүнээс / Тус аймагт өчигдрөөс хөл хорио тогтоосон. Өнөөдөр ХӨСҮТ шуурхай арга хэмжээний нэг багаа илгээлээ.
- Жолооч Д-ийн голомтын нэг хүнээс коронавирус илэрсэн. Улмаар тус голомтод нийт 6 хүнээс коронавирус илэрлээ.
Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 412 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 77 хувь буюу 317 нь эдгэрсэн.
ХӨСҮТ-д 90 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. 2 хүний биеийн байдал хүнд, 12 хүн хүндэвтэр, 76 хүнийх хөнгөвтөр байна". ХӨСҮТ-д нийт 175 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.