Peak.mn
11 сарын 08, 2022
Цаг бүртгэл, албан бичиг хөтлөлт, гэрээ хэлэлцээр, хүний нөөц, ажил хэрэг гээд байгууллагын дотоод удирдлага, үйл ажиллагааг тогтвортой явуулах менежментийн программыг хөгжүүлдэг “Эйбл Софт” ХХК 12 жилийнхээ ойн хүрээнд шинэ хэрэглэгчиддээ зориулан Эйбл системийн ашиглалт үйлчилгээний төлбөрөөс 30 хувийн хөнгөлөлттэй ашиглах урамшуулал зарлалаа.
Зөвхөн энэ 11 дүгээр сард Эйбл системд нэгдсэн шинэ хэрэглэгч бүрийн систем ашиглах лицензийн төлбөрийг эхний жилд 30% хөнгөлөх юм.
Энэхүү системийг байгууллагадаа нэвтрүүлснээр дотоод үйл ажиллагаагаа нэгдсэн зохион байгуулалттай болгож, багийн ажиллагаагаа сайжруулах, мэдээлэл харилцаагаа нэмэгдүүлэх, цаас болон цаг хугацааг багасгах замаар эдийн засгийн үргүй зардлаа бууруулж ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэх бүрэн боломжийг бий болгодог.
Өөрөөр хэлбэл цахимаар бүтээлч ажиллах боломжийг хүн бүрд олгодог систем юм.
Сонирхуулахад Эйбл Софт” ХХК нь вэб-д суурилсан, онлайн программууд боловсруулах чиглэлд дагнан ажиллах зорилготой байгуулагдсан 12 жилийн туршлагатай, мэргэжлийн технологийн компани юм.
Тус компани нь өөрсдийн гол бүтээгдэхүүн болох Able системээр дамжуулан бүх төрлийн байгууллагад зориулсан дотоод удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах төрөл бүрийн технологи, шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэн ажиллаж байна.
Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ эсвэл Able фэйсбүүк пэйж хаягаас ЭНД ДАРЖ авна уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.