Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэж, өнгөрсөн есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд ажил хаясан. Ажил хаясан хоёр өдрийн цалинг нөхөн олгох шийдвэрийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын төсвийн шууд захирагч нарт хүргүүлсэн.

Сайдаас хүргүүлсэн Багш ажилтны тухай албан бичигт тусгаснаар нөхөн олговрыг энэ сарын эхний хагасын цалинд  нэмж олгох юм.