Насанд хүрэгчдийн кино найруулагч Эрика Ласт ажилчдынхаа дунд нэгэн сонирхолтой кампанит ажил эхлүүлжээ. Тодруулбал, компанийхаа нийт 36 ажилчдад өдөрт 30 минутын хугацаанд гар хангалга хийх цаг гарган өгч байгаа юм. 

Энэ нь цайны цагаас гадна өгөгдөх ба тухайн хүн өөрийн тохиромжтой гэж үзсэн аль ч цагт уг завсарлагыг авч болох гэнэ.

Тэрбээр хэлэхдээ “Цар тахлын үед нийт хүмүүсийн амьдралын хэмнэл ихээхэн өөрчлөгдөж, үүнийгээ дагаад ажилчид маань ч гэсэн бүтээмж муутай, сэгэл санааны хямралд өртсөн. Тиймээс хүн бүрд сайхан мэдрэмж төрүүлж чадах ганц зүйл гар хангалга юм байна гэдгийг ойлгосон. Би ажилчдаа үнэлж хүндэтгэдэг, тэднийг сайхан мэдрэмжтэй үедээ илүү ажлын бүтээмж өндөртэй байдгийг ч мэднэ” гэжээ.

Энэ сарын эхээр эхэлсэн уг кампанит ажил нь бүтэн жилийн турш үргэлжлэх юм. 

Зорилго нь нийгэм дэх  гар хангалгын тухай буруу ойлголтыг залруулахад туслах зорилготой аж. 

Найруулагч Ласт бусад компани, бизнес эрхлэгчдийг ч энэхүү аянд уриалж ажилчдадаа сэтгэл санааны болон биеийн аз жаргал авах зөв замыг зааж өгөхийг уриалжээ. Тэд мөн энэ сарын 28-нд болох Олон улсын гар хангалгын өдөрт зориулан дуут бичлэг (ASMR) хийн олон нийтийн сүлжээнд байршуулна.


hngy

Энэхүү аянаа олон нийтэд таниулах зорилгоор хэд хэдэн шторк бэлдсэн ба түүний инстаграмдаа оруулсан шторк