Ахлах ангийн сурагчдыг "Ардчиллын элч" хөтөлбөрт урьж байна

Л.Баяржаргал
09 сарын 19, 2017

Өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан  "Ардчиллын элч" хөтөлбөрийг Зориг сангаас хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд:
•    Улаанбаатар хотын төвөөс алслагдсан ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
•    Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
•    Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
•    Найман сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх гэсэн шалгуурыг хангасан сурагчид аравдугаар сарын 6-наас өмнө Зориг сангийн хаягаар орж бүртгүүлэх юм байна. 


Хөтөлбөрт хамрагдсанаар манлайлах ур чадварт суралцах, нийгэмд тулгарч буй асуудлуудын гарцыг олж харах, нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн Америк сурагчидтай танилцаж, туршлага судлах зэрэг давуу талуудыг эзэмших аж. 

"Ардчиллын Элч" хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бус цагаар явагдах бөгөөд үнэ төлбөргүй юм.


 

Холбоотой сэдвүүд

зориг сан ардчиллын элч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.