Ахмадууд 2 дугаар сарын 1-нээс нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авна

Б.Баясгалан
01 сарын 23, 2019

Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх 2 дугаар сарын 01-нээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

ахмаднастан тэтгэвэр

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.