Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож  байгаа 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг,  дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болон нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэх ба тэтгэвэр авагчид өнөөдөр буюу хоёрдугаар сарын 03-нд нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмсэн байна.


Тэтгэвэр авагчдын анхааралд:

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар