Улсын хүүхэлдэйн театрын ээлжит шинэ уран бүтээл болох "АЛАДДИН-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжиг нээлтээ хийхэд 4 хоног үлдлээ.

Жүжгийг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа бяцхан үзэгч хүүхэд, багачууд толилуулна.

Уг хүүхэлдэйн жүжгийн продюсероор Улсыг хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, найруулагчаар театрын жүжигчин, СУИС-ийн ТУС-ийн найруулах урлагийн магистрант МУСТА Г.Гандөш ажиллаж, бүтээлийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хөрвүүлэн ажиллаж байна.

Хөгжмийн найруулгыг МУСТА Э.Базарханд, Бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү /ҮУИТ-ын бүжиг дэглээч/, Зураач С.Энх-Од,  хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, хамтран бүтээв.

Жүжгийн хэсгээс дурдвал эртээ урьдын цагт Арабын Шахрияр хааны зарц Шахразада өөрийн охин дүүгээ хаанаас аврахаар 1001 шөнийн туршид 1001 үлгэрийг ярьж өгдөг байжээ. Шахразадагийн 31 дэх шөнөдөө ярьж өгсөн үлгэр бол “Алладины шидэт дэнлүү” юм. Энэхүү үлгэрт Аграба хотод амьдран суудаг ядуу, сэргэлэн, цэвэр ариун сэтгэлт хүүгийн тухай өгүүлнэ. Тэр хүү хааны гүнжид дурлаж хүчирхэг шидтэн Жинитэй найз болох бөгөөд тэрээр үнэнч шударга, хайр дурлалдаа үнэнч, анд нөхдөө гэсэн сэтгэлтэй нэгэн юм.

Жүжгийн тасалбарыг Улсын Хүүхэлдэйн театрын вэб хуудас www.puppet.mn сайтаар захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн 7039-9999 дугаараас авах боломжтой.

Тоглолтын хуваарь:

  • 2022.12.17-ны өдрийн 15:00 цагт
  • 2022.12.18-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
  • 2022.12.24, 25-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт
  • 2022.12.31-ны өдрийн 11:00, 13:00, 15:00 цагт

Улсын Хүүхэлдэйн театр нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдийн 11:00, 13:00, 15:00 цагт хүүхэлдэйн жүжиг тоглодог. Жилд дунджаар 30 орчим уран бүтээлийг 200 гаруй удаагийн давтамжтай тоглож, 250 мянган хүүхэд үйлчилж байна.