Дөнгөж сая алга болсон хүүхдүүдийг оллоо гэж ар гэрээс нь мэдээлэв. Тэднийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын агуйд хоног төөрүүлж байхад нь орон нутгийн цагдаа олж дуулгасан ажээ. Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа юм байна.16 настай охин нь бусдыгаа дагуулан жимс түүхээр явсан байж.  Ар гэртэй нь холбогдоход “Дөрөв  хоног эрж хайхад цагдаа нар ер туслаагүй. Хэвлэл мэдээлэлийнхэнд хандаж олон нийтийн анхаарлыг татаж байж л хүүхдүүдээ оллоо. Хүүхдүүдийн маань төлөө санаа зовж фэйсбүүкдээ зургийг нь шэйрлэсэн хүмүүст, анхаарлын төвд оруулсан сэтгүүлч нартаа баярлалаа. Дөнгөж сая Хууль зүй дотоод хэргийн яамны сайд хүртэл залгалаа шүү дээ” гэлээ. Харин цагдаагийн байгууллагаас дуудлага өгсөн цагаас хүүхдүүдийг хайх ажиллагааг эцэг эхчүүдтэй хамтран хийсэн гэсэн тайлбар хэлсэн юм. Хүүхдүүд Улаанбаатараас галт тэргээр Сэлэнгэ орж, таньдаг айлаасаа тогоо, шанага, хөнжил гудас аваад агуйд дөрөв хоносон гэх мэдээлэл байна.